Жүдо бөхийн шигшээ багийн тамирчидтай уулзлаа
Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий консул Ш.Оргил Монгол Улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчидтай уулзлаа.
Монголын жүдочид ӨМӨЗО-ы жүдо бөхийн шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийж байгаа бөгөөд Ерөнхий консул тамирчдын бэлтгэлтэй танилцаж, цаашдын амжилтаа улам ахиулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэн, тэдэнд спортын өндөр амжилт хүсэн хоёр улсын спортын хамтын ажиллагаа, нөхөрлөлийг гүнзгийрүүлэхэд уг хамтарсан бэлтгэлийн ач холбогдол чухлыг онцлон тэмдэглэв.
МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ХӨХХОТОД СУУГАА
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР