“Сэтгэл бол эрхтэн” уриатай 1 сарын аяныг зарлаж байна.
Монгол Улс жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдрийг “Сэтгэцийн эрүүл мэндийн
өдөр” болгож, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах арга хэмжээг сурталчлан
таниулдаг.
Энэ жил тус өдрийг тохиолдуулан стрессгүй ажлын орчин, стрессгүй өрх, гэр бүлийг
төлөвшүүлэхэд чиглэж “Сэтгэл бол эрхтэн” уриатай 1 сарын аяныг зарласан байна.
Иймд та бүхнийг СЭМҮТ-ийн https://www.ncmh.gov.mn/ цахим
хуудас дахь зөвлөгөө, мэдээлэлтэй танилцаж, аяны хүрээнд өөрийн болон эргэн
тойрныхоо сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжихийг уриалж байна.
МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ХӨХХОТОД СУУГАА
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР