МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН КОНСУЛЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ
Монгол Улс болон БНХАУ-ын Гадаад харилцааны яам хоорондын Консулын XXII зөвлөлдөх уулзалт 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдав. Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд, хятадын талаас БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Ү Ши нар тэргүүлж оролцов.
Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх, монгол, хятад иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалах чиглэлээрх хамтын ажиллагааг бэхжүүлэх болон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.
Мэдээллийн эх сурвалж: https://mfa.gov.mn/70459