images

Ч.ХҮРЭЛБААТАР: МОНГОЛ УЛС, БНХАУ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ОЙРЫН ХУГАЦААНД ХИЙХ АЖЛУУДАА ТОХИРОЛЦЛОО

Мэдээ, мэдээлэл

2022-10-27

13

Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 17-р хуралдаан боллоо. Тус хуралд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар болон холбогдох албаны хүмүүс оролцож, цахимаар хуралджээ.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар өөрийн цахим хуудаснаа "БНХАУ-ын Худалдааны сайд Ван Вэньтао болон холбогдох яамдын төлөөлөлтэй цахимаар уулзаж өмнөх хуралдааны үр дүн, хоёр улсын өндөр, дээд түвшинд тохиролцсон асуудлуудын хэрэгжилтийг дүгнэж, дараагийн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх гол зорилт, томоохон арга хэмжээ, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцож, ойрын хугацаанд хийх ажлуудаа тохиролцлоо" хэмээжээ.

Хуралдаанаар, цар тахлын нөхцөлд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа идэвхтэй хөгжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж хадгалагдаж, харилцан ойлголцол нэмэгдэж, хамтын ажиллагаа тасралтгүй ернөж буйд талууд сэтгэл хангалуун буйг илэрхийлэв.

Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого”-ыг БНХАУ-ын "Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, "Бүс ба зам” санаачилгатай уялдуулан хөгжүүлж, хилийн боомтуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг урагшлуулах, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцов. Хуралдаанаар "Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг эцэслэн тохиролцов.

Хоёр улсын хоорондын худалдаа, дамжин өнгөрөх тээвэрлэлтийг дэмжих, төмөр замын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах, Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох зэрэг асуудлаар ярилцав.

ХАУ-ын буцалтгүй тусламж, хөнгөлөлтгэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцов.Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн хоорондын комиссын ХУП хуралдааны дүнгээр хоёр тал протокол байгуулав.

Мэдээллийн эх сурвалж: https://www.24tsag.mn/a/208906


тагууд: мэдээ