АШИГТ МАЛТМАЛЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИЙН ДЭРГЭД МҮХАҮТ-ЫН ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЦЭГ БАЙГУУЛНА
МҮХАҮТ нь БНХАУ-ын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтттай “CCIC MN” ХХК-тай Ашигт малтмалын шинжилгээний лабораторийн дэргэд МҮХАҮТ-ын Гарал үүслийн гэрчилгээ олгох цэг байгуулан, экспортлогчдын цаг хугацааг хэмнэх зорилгоор Хамтын ажиллагааны Санамж бичгийг байгуулж, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, “CCIC MN” ХХК-ийн Ерөнхий захирал Бао Юн Ган нар гарын үсэг зурлаа.
Монгол Улсад ашигт малтмалын шинжилгээний лаборатори байгуулагдсанаар БНХАУ руу экспортод гаргаж буй Монгол Улсын гарал үүсэлтэй нүүрс, ашигт малтмалын дээжид лабораторийн шинжилгээ хийх боломж бүрдэх бөгөөд өмнө шаардагддаг байсан олон удаагийн лабораторийн шинжилгээний тоог цөөрүүлэх ач холбогдолтой. Тус лабораторийн дэргэд МҮХАҮТ Гарал үүслийн гэрчилгээ олгосноор экспортлогчид цаг хугацаа хэмнэх, экспортод шаардлагатай шинжилгээний бичиг болон гарал үүслийн гэрчилгээг нэг дороос авах боломж бүрдэх юм.
Мэдээллийн эх сурвалж: https://www.toim.mn/article/5130e28c