images

БНХАУ-ЫН ӨМӨЗО-Ы АЛШАА АЙМГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ГАЗАР, СЭХЭЭ, ӨЛЗИЙ БООМТЫН ЗАХИРГААНЫ АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЕРӨНХИЙ КОНСУЛ Ш.ОРГИЛ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.

Мэдээ, мэдээлэл

2026-01-16

167

Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотод суугаа Ерөнхий консул Ш.Оргил Алшаа аймгийн гадаад харилцааны газар, Сэхээ, Өлзий боомтын захиргааны албаны төлөөлөгчдийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар Шивээхүрэн – Сэхээ боомтод химийн хорт болон тэсэрч дэлбэрэх бодис, нефтийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх ажлыг уялдуулж, эхлүүлэх, Шивээхүрэн боомтын жолоочгүй тээврийн хэрэгслийн удирдлагын төвийг Сэхээ боомтын удирдлагын төвтэй уялдуулан зохион байгуулах ажилд дэмжлэг үзүүлэх, Цагаандэл Уул – Өлзий боомтын бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй явуулах зорилгоор боомтын цагийн хуваарийг өөрчлөх, Баруун наран чиглэлийн 270 км авто замын төслийн бүтээн байгуулалтын талаар дэлгэрэнгүй санал солилцов.