Шихихутуг болон Өвөрмонголын их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ.
Шихихутуг их сургуулийн ректор, профессор Д.Оюунцэцэг Өвөрмонголын их сургуулийн удирдлагуудтай уулзаж, 2026–2027 оны хичээлийн жилд хамтран ажиллах чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо. Шихихутуг их сургууль болон Өвөрмонголын их сургууль нь 1994 онд хамтын ажиллагаа тогтоож, түүнээс хойш сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр тогтвортой хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Энэхүү уулзалт нь хоёр сургуулийн олон жилийн хамтын ажиллагааг бэхжүүлж, бүс нутгийн болон олон улсын академик хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал ач холбогдолтой боллоо.