МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТУУДЫН 2026 ОНЫ 2 ДУГААР САРД АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ
Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын нийтээр амрах баярын өдрүүд, БНХАУ-ын нийтээр амрах баярын өдрүүдэд автозамын замын боомтууд амардаг. Төмөр замын боомт болон агаарын замын боомтууд хоёр улсын нийтээр амрах баярын өдрүүд харгалзахгүй олон улсын цагийн хуваарийн дагуу хэвийн ажилладаг зохицуулалттай.