images

Ерөнхий консул Ш.Оргил ӨМӨЗО-ы Ардын эмнэлгийн удирдлагуудыг хүлээн авч уулзав.

Мэдээ, мэдээлэл

2026-03-06

53

Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий консул Ш.Оргил 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ӨМӨЗО-ы Ардын эмнэлгийн Намын хорооны Тамгын газрын дарга Ву Ваньбао, тус эмнэлгийн Намын хорооны Тамгын газрын орлогч дарга Шү Шүэлянь, Гадаад харилцааны хэлтсийн дарга Су Лун нарыг хүсэлтээр нь хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр орны эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа, монгол иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээ, цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн сайжруулах чиглэлээр дэлгэрэнгүй санал солилцов.  


тагууд: мэдээ