ӨВӨР МОНГОЛЫН MOBEI YOUJI СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨГЖЛИЙН КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАВ.
Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий консулын газар, Өвөр Монголын "Mobei Youji" соёл, аялал жуулчлалын хөгжлийн компанитай Монгол, Хятад хоёр улсын аялал жуулчлал, гадаад худалдаа, бизнесийн хөрөнгө оруулалт, соёл, эрүүл мэндийн үйлчилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэхэд шаардлагатай мэдээллийг түгээн сурталчлах зорилгоор 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хамтын ажиллагааны хэлэлцээр байгууллаа. Уг хэлэлцээрийг байгуулснаар хоёр талын бүх түвшний хамтын ажиллагааг өргөжүүлэх хөгжүүлэх чухал ач холбогдолтой юм.
Өвөр Монголын "Mobei Youji" соёл, аялал жуулчлалын хөгжлийн компани нь аялал жуулчлал, эрүүл мэндийн үйлчилгээ, худалдаа, бизнесийн хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн зөвлөгөө, өндөр зэрэглэлийн аялал зохион байгуулах, аюулгүй байдал, эрүүл мэндийн даатгал зэрэг олон талын үйлчилгээ үзүүлдэг компани юм.