images

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Соёлын элч, туульч, хуурч, хөөмийч Э.Баатаржав гуйаг хүлээн авч уулзав.

Мэдээ, мэдээлэл

2026-04-23

793

Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий консулын газрын Консул Н.Дэжид, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Соёлын элч, туульч, хуурч, хөөмийч Э.Баатаржав гуйаг 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзаж, хоёр улсын соёлын харилцааг хөгжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.        

Доктор Э.Баатаржав нь Монголын соёлын өвийг өвлөн тээгч бөгөөд 1995 оноос “Шанхайн эртний Ази”, “Хоолойн дуу хөөмийн олон улсын наадам”, “Бад Эзинерийн фестиваль” зэрэг олон улсын наадамд амжилттай оролцож байсан бөгөөд Монгол үндэстний туулийг түгээн дэлгэрүүлэх, тууль судлалыг хөгжүүлэх зорилгоор дэлхийн 5 тивийн 120 орчим улсад тоглолт, илтгэл тавьж, Монголын өв соёлыг сурталчлан таниулах, цаашлаад ЮНЕСКО-ийн соёлын өвд язгуур өвийн талаас баримтжуулан бүртгүүлэх үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмрээ оруулсан уран бүтээлч юм.

Тэрээр олон жилийн турш БНХАУ-ын ӨМӨЗО-ы эрдэмтэд, урлагийн зүтгэлтнүүдтэй хамтран тууль судлалыг хөгжүүлж, хоёр улсын соёлын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.


тагууд: мэдээ