images

Ерөнхий консул Ш.Оргил Хөлөнбуйр хотод ажиллаж байна.

Мэдээ, мэдээлэл

2026-04-24

815

Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий консул Ш.Оргил 2026 оны 04 дүгээр сарын 21 - 22-ны өдрүүдэд Хөлөнбуйр хотод ажиллаж тус хотын Гадаад хэргийн алба, Худалдаа аж үйлдвэрийн газартай хамтарсан уулзалт зохион байгуулав. Уулзалтаар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, боомтын харилцаа, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн аялал жуулчлалын талаар дэлгэрэнгүй санал солилцов. Түүнчлэн Ерөнхий консул Ш.Оргил Хөлөнбуйр хотын хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг томоохон компаниудаар зочилж, тэдний үйл ажиллагаа, техник технологитой танилцаж, Монгол Улстай хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар мэдээлэл өгөв. 

 


тагууд: мэдээ