Оюутнуудын сурах орчин, нөхцөлтэй танилцав.
Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий консулын газрын дипломат ажилтнууд 2026 оны 05 дугаар сарын 09-ний өдөр, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Бугат хотын Төмөр замын сургуульд "Монголын төмөр зам" ТӨХК болон "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн гэрээгээр суралцаж буй монгол оюутнуудын сурах орчин, нөхцөлтэй танилцах уулзалт зохион байгууллаа. Тус сургуульд өнөөдрийн байдлаар манай улсын 69 оюутан амжилттай суралцаж байна.
Уулзалтаар оюутнуудын сурах орчин, нөхцөл, тэдэнд тулгамдаж буй зарим асуудлуудын талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал бодлоо солилцлоо.