Ганцмод боомтын удирдлагуудтай уулзалт хийв.
Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий консулын газрын Консул Н.Дэжид, Дэд консул Б.Мөрөн нар 2026.05.07 - 08-ны өдөр ӨМӨЗО-ы Баяннуур хотын Ганцмод боомтод ажиллаа.
Ганцмод боомтын Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явц, AGV тээврийн хяналт, зохицуулалтын талбай, шинээр баригдаж буй чөлөөт худалдааны бүсийн барилгын ажил, хилээр нэвтрүүлж буй тээврийн хэрэгслийн орц, гарцын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж тус боомтын орлогч дарга Тянь Гүйху, орлогч дарга Цянь Руйчян, Боомтын Бүтээн байгуулалтын газрын дарга Жимс, Боомтын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Алтанхуар, Боомтын үйлчилгээний газрын дарга Шы Янь, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын орлогч дарга Хөгжил нартай уулзаж, хоёр талын нүүрс тээврийн сүүлийн үеийн нөхцөл байдал, нүүрс тээврийн үйл ажиллагааг нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, хоёр улсын иргэд гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, тээврийн жолоочдыг эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулах чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан санал солилцов.