Мал аж ахуйн мэргэжилтнүүдийг бэлтгэх хөтөлбөрийн гуравдугаар ээлжийн суралцагчдыг хүлээн авав.
Монгол Улсын "И-Номад" ХХК, ӨМӨЗО-ны Хэтао коллеж, "Чайна Шэнмү" компаниудын хооронд үхрийн өвс тэжээл, зохиомол хээлтүүлэг, сааль авах арга технологи гэсэн чиглэлээр манай улсын мал аж ахуйн мэргэжилтнүүдийг сургах, практик дадлага хийх санамж бичгийг 2025 онд байгуулснаас хойш гурав дахь удаагийн суралцагчдыг хүлээн авах ажиллагаа ӨМӨЗО-ны Баяннуур аймагт зохион байгуулагдав.
Уг арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий консулын газрын холбогдох ажилтнууд, Баяннуур аймгийн Гадаад хэргийн алба, Хэтао коллеж, "Чайна Шэнмү" компанийн удирдлагууд оролцов.