images

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын тэргүүлэгч Бао Гантай албан ёсны уулзалт хийв.

Мэдээ, мэдээлэл

2026-06-13

22

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын тэргүүлэгч Бао Гантай 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр албан ёсны уулзалт хийв. Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр орны бүхий л салбар дахь хамтын ажиллагаа одоо байгаа үеэсээ улам бүр хөгжих бүрэн дүүрэн боломжтой байгааг онцолж, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хөрш улс орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлж, баруун болон зүүн төмөр замаар 3 улсын эдийн засгийн коридорыг бодит үр дүнд хүргэх, Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийг боловсруулж, баталснаар Эрээн-Замын-Үүдийн эдийн засгийн тусгай бүсийг цоо шинэ түвшинд хүргэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны нэгэн бахархал болох боломжтой гэв. Тус бүсэд эм болон малын вакцины үйлдвэрлэл, барилгын болон хүнсний зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Өвөр Монголын Өөртөө засах орны Ардын засгийн газрын тэргүүлэгч Бао Ган Эдийн засгийн тусгай бүсийн үйл ажиллагааг хөгжүүлэх нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны чухал асуудал гэдгийг цохон тэмдэглээд малын шүлхий, мялзан зэрэг өвчний вакцин үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэв. Мөн боомтын хүчин чадлыг сайжруулах хүрээнд Эрээн-Замын-Үүдийн орох гарах гарцыг нэмэгдүүлж, хиймэл оюун ухаан ашиглах зэргээр жишиг боомт болгох асуудлаар харилцан санал солилцлоо.


тагууд: мэдээ