images

МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ЭКСПОРТ, ИМПОРТЫН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ДЭД САЙД НАРЫН ТҮВШНИЙ VI ХУРАЛДААН БОЛОВ.

Мэдээ, мэдээлэл

2026-06-29

51

 

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагааны дэд сайд нарын түвшний VI хуралдаан 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын Шямэнь хотод амжилттай зохион байгуулагдав.

Хуралдааныг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ван Жүнь нар хамтран даргалж, хоёр улсын хүнсний аюулгүй байдал, хяналт шалгалт, хорио цээр, түүнчлэн мал, амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт, импортын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд болон цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Энэ удаагийн хуралдаанаар Монгол Улсаас БНХАУ-д адууны мах экспортлох үеийн хяналт, хорио цээрийн шаардлагын тухай Протоколд нэмэлт, өөрчлөлт оруулж байгуулав. Ингэснээр Монгол Улсаас БНХАУ-д адууны мөгөөрс, зүрх, элэг, бөөр зэрэг дайвар бүтээгдэхүүнийг экспортлох эрх зүйн орчин бүрдэж буй юм.


тагууд: мэдээ