images

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД ЛИ ЧЯНТАЙ УУЛЗАВ.

Мэдээ, мэдээлэл

2026-06-26

54

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо Дэлхийн эдийн засгийн форумын 17 дахь удаагийн “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулга уулзалтад оролцох үеэрээ 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хоёр талын уулзалт хийж, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Монгол Улс эрдэс баялгаа түүхий эд хэлбэрээр экспортлох тогтолцооноос үе шаттайгаар татгалзаж, нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж буйг онцлон тэмдэглэв. Талууд зэс, хөнгөн цагаан, ган боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлж, бодит үр дүнд хүргэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.


тагууд: мэдээ