images

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотод ажлын айлчлал хийв.

Мэдээ, мэдээлэл

2026-10-28

28

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар, Хөххотын ах дүү, найрамдалт харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотод айлчилж, хотын дарга Лянь Дунтай уулзалт хийв.

Уулзалтаар хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцаж, хот төлөвлөлт, хот тохижилт, нийтийн аж ахуй, эдийн засгийн чөлөөт бүсийн харилцааг эхлүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр туршлага солилцох талаар санал солилцож, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, хоёр хотын аялал жуулчлалын байгууллагуудын уялдаа холбоог тогтоож, иргэдийн харилцан зорчих, аялах таатай нөхцлийг бүрдүүлэх боломжтой талаар дурьдав.

 


тагууд: мэдээ