images

ХӨХХОТЫН КОВИД-19 -Н НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТУХАЙ

Мэдээ, мэдээлэл

2022-11-18

170

Сүүлийн 14 хоногийн байдлаар шинээр нэмэгдсэн Ковид-19-ийн халдварын нөхцөл байдлыг шинж тэмдэгтэй халдвар болон шинж тэмдэггүй халдвараар ангилж хүснэгтээр үзүүлбэл:

Хөххотын шинээр нэмэгдсэн эерэг тохиолдол

            Шинж тэмдэгтэй      Шинж тэмдэггүй      Тухайн өдөр бүртгэгдсэн нийт халдварын тоо

Өнөөдрийн байдлаар Хөххотын хэмжээнд нийт 10852 идэвхтэй халдварын тохиолдол бүртгэлтэй байна.

Огноо

Шинж тэмдэгтэй

Шинж тэмдэггүй

Тухайн өдөр бүртгэгдсэн нийт халдварын тоо

2022/11/03 – 00:00-24:00

238

514

752

2022/11/04 – 00:00-24:00

72

469

541

2022/11/05 – 00:00-24:00

39

618

657

2022/11/06 – 00:00-24:00

55

958

1013

2022/11/07 – 00:00-24:00

156

1604

1760

2022/11/08 – 00:00-24:00

129

891

1020

2022/11/09 – 00:00-24:00

101

956

1057

2022/11/10 – 00:00-24:00

91

1063

1154

2022/11/11 – 00:00-24:00

79

1056

1135

2022/11/12 – 00:00-24:00

101

1177

1278

2022/11/13 – 00:00-24:00

75

1061

1136

2022/11/14 – 00:00-24:00

76

1096

1172

2022/11/15 – 00:00-24:00

73

1057

1130

2022/11/16 – 00:00-24:00

77

888

965

2022/11/17 – 00:00-24:00

81

1111

1192

Өнөөдрийн байдлаар Хөххотын хэмжээнд нийт 10852 идэвхтэй халдварын тохиолдол бүртгэлтэй байна.

 

             2022 оны 11 дугаар сарын 18-ны өдөр Хөххотод 143 иргэн эдгэрч эмнэлгээс гарч, эрүүл мэндийн хяналтад байсан шинж тэмдэггүй халдвартай нийт 1500 иргэн нэгдсэн тусгаарлалтаас гарсан байна.

            2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хөххотын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабын 76 дугаар мэдэгдлээр ойрын  хугацаанд Хөххотоос гарах тээврийн хөдөлгөөнийг шат дараатайгаар нээхээр болсныг мэдэгдэв. Үүнд:

  • Хөххот орчмын хошуу, дүүрэг хүрэх зорчигч тээврийн автобусны үйл ажиллагааг 50%-ийн дүүргэлттэйгээр сэргээх, түүний дараагаар аймаг, муж хоорондын зорчигч тээврийн автобусны үйл ажиллагааг шат дараатайгаар сэргээнэ.
  • 11 сарын 17-ны өдрөөс 2 чиглэлийн галт тэрэгний үйл ажиллагааг сэргээж өнөөдрийн байдлаар нийт 19 чиглэлийн галт тэрэг Хөххотоос явж байна. 11 сарын 18-ны өдрөөс Шиань – Хөххот чиглэлийн D778, 11 сарын 19-ний өдрөөс Хөххот - Шиань  чиглэлийн D777 галт тэрэгний үйл ажиллагааг сэргээнэ. Цаашид галт тэрэгний тоог шат дараатайгаар нэмэгдүүлж цар тахлаас өмнөх түвшинд хүргэнэ.
  • 11 сарын 18-ны өдрөөс ӨЗО-ы аймаг хотууд руу 12 нислэг, ӨЗО-оос бусад муж руу 17 нислэг, нийт 29 чиглэлийн нислэг үйлдэнэ. 11 сарын 19-ны өдрөөс ӨЗО-ы аймаг хотууд руу 20 нислэг, ӨЗО-оос бусад муж руу 25 нислэг, нийт 45 чиглэлийн нислэг үйлдэнэ. 11 сарын 20-ны өдрөөс ӨЗО-ы аймаг хотууд руу 29 нислэг, ӨЗО-оос бусад муж руу 39 нислэг, нийт 68 чиглэлийн нислэг үйлдэнэ. Мөн цаашид иргэний нислэгийн чиглэл, давтамжийг шат дараатайгаар нэмэгдүүлэх болно гэсэн байна.

 Эх сурвалж:

http://wjw.nmg.gov.cn/xwzx/xwfb/202211/t20221118_2174441.html


тагууд: мэдээ