images

“ПҮРЭВ ГАРАГТ ХИЛИЙН БООМТУУД АЖИЛЛАХГҮЙ“

Мэдээ, мэдээлэл

2022-11-21

124

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу энэ арваннэгдүгээр сарын 24 болон 26-ны өдрүүдэд бүх нийтээр амарна. Тодруулбал, өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд энэ сарын 24-ний өдөр тохиож байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Харин арваннэгдүгээр сарын 26-ны ням гарагт Улс тунхагласны өдөр тохиож байгаа юм.

Монгол Улсын бүх нийтээр амрах баярын өдрүүдэд хилийн боомтууд амрах хэлэлцээртэй байдаг.

Хил Хамгаалах Ерөнхий Газраас мэдээлснээр 2022 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Монгол, БНХАУ-ын хилийн бүх боомт амрах бол Монгол, ОХУ-ын зөвхөн Алтанбулаг боомт ажиллана. Харин агаарын замын Чингис хаан боомт олон улсын хуваарийн дагуу ажиллах юм байна.

Мэдээллийн эх сурвалж: https://ubn.mn/p/34468


тагууд: мэдээ