АНХААРУУЛГА
Хөххотын хилээр орж, гарахын удирдах газраас виз авдаг, хилээр орж ирээд 30 хоногийн дотор тус газар бүртгүүлэх шаардлагатай иргэдийн анхааралд:
2022 оны 11 сарын 23-ны өдөр ӨМӨЗО-ы Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн Хилээр орж, гарахын удирдах газраас энэ асуудлаар тодруулахад өнөөдрийн байдлаар тус газрын ажилчид гэрээсээ ажилласаар байгаа тул ойрын хугацаанд иргэдийг хүлээн авах боломжгүй байгаа талаар мэдэгдэв.
Иргэд виз ээ сунгуулах, бүртгэл хийлгэх боломжтой болмогц ЕКГ-ын вичат хаяг, веб сайтаар мэдээлэл хүргүүлэх болно.