images

ХӨХХОТЫН КОВИД-19 -Н НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТУХАЙ

Мэдээ, мэдээлэл

2022-11-28

86

Сүүлийн 14 хоногийн байдлаар шинээр нэмэгдсэн Ковид-19-ийн халдварын нөхцөл байдлыг шинж тэмдэгтэй халдвар болон шинж тэмдэггүй халдвараар ангилж хүснэгтээр үзүүлбэл:

Хөххотын шинээр нэмэгдсэн эерэг тохиолдол

 

Шинж тэмдэгтэй

Шинж тэмдэггүй

Тухайн өдөр бүртгэгдсэн нийт халдварын тоо

2022/11/13 – 00:00-24:00

75

1061

1136

2022/11/14 – 00:00-24:00

76

1096

1172

2022/11/15 – 00:00-24:00

73

1057

1130

2022/11/16 – 00:00-24:00

77

888

965

2022/11/17 – 00:00-24:00

81

1111

1192

2022/11/18 – 00:00-24:00

73

1060

1133

2022/11/19 – 00:00-24:00

80

670

750

2022/11/20 – 00:00-24:00

71

536

607

2022/11/21 – 00:00-24:00

58

422

480

2022/11/22 – 00:00-24:00

105

315

420

2022/11/23 – 00:00-24:00

55

243

298

2022/11/24 – 00:00-24:00

71

244

315

2022/11/25 – 00:00-24:00

94

152

246

2022/11/26 – 00:00-24:00

66

176

242

2022/11/27 – 00:00-24:00

66

139

205

Өнөөдрийн байдлаар Хөххотын хэмжээнд нийт 1293 идэвхтэй халдварын тохиолдол бүртгэлтэй байна.

 2022 оны 11 дугаар сарын 28-ны өдөр Хөххотод 67 иргэн эдгэрч эмнэлгээс гарч, эрүүл мэндийн хяналтад байсан шинж тэмдэггүй халдвартай нийт 35 иргэн нэгдсэн тусгаарлалтаас гарсан байна.

Өнөөдрийн байдлаар ӨМӨЗО-ы Бугат хотод 303, Хөлөнбуйр аймагт 88, Хянган аймагт 379, Тунляо хотод 1040, Улаанхад хотод 374, Шилийнгол аймагт 61, Улаанцав хотод 331, Ордос хотод 403, Баяннуур хотод 195, Ухай хотод 86, Альшаа аймагт 54 идэвхтэй халдварын тохиолдол тус тус бүртгэлтэй байна.

Хөххотын галт тэрэг болон иргэний агаарын тээврийн хөдөлгөөнийг шат дараатайгаар нээж байгаа бөгөөд Хөххотоос гарах иргэд “3 өдөрт 2 шинжилгээ” хийлгэсэн байх шаардлагыг тавьж байна. Хөххотод ирэх иргэд 48 цагийн дотор 1 удаа хийлгэсэн ПГУ шинжилгээний сөрөг хариу, “Хөххотын эрүүл мэндийн код” вичатын бичил программын тусламжтай очих газраа урьдчилан бүртгүүлснээр Хөххотод нэвтрэх боломжтой болсон байна.

Эх сурвалж:

http://wjw.nmg.gov.cn/xwzx/xwfb/202211/t20221128_2177948.html

https://www.nmg.gov.cn/ztzl/qlfkxxgzbdfynmgzxd/msfkgz/Hohhot/202211/t20221127_2177822.html           


тагууд: мэдээ