МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИН УГТЛАА
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар тус улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг угтах ёслол 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хятадын Ардын Их Хурлын ордонд болов.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарыг БНХАУ-ын дарга, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, гэргий Пөн Лиюань нар угтлаа.
Энэ үеэр БНХАУ-ын Төрийн хүндэт харуул жагсаж, Тяньаньмэний талбайд 21 удаа ёслолын буудлага хийв.
Угтах ёслолын үеэр цэргийн найрал хөгжимд Монгол Улс, БНХАУ-ын Төрийн дуулал эгшиглэж, БНХАУ-ын Төрийн хүндэт харуулын цэргүүд ёслолын жагсаал хийв.
Мэдээллийн эх сурвалж: https://president.mn/25400/