МОНЦЕМЕНТ ҮЙЛДВЭР ЗҮҮНБАЯН-ХАНГИ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМД 25000 ТОНН ЦЕМЕНТ НИЙЛҮҮЛЖЭЭ
Монцемент үйлдвэр Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад 25 000 тонн цемент нийлүүлжээ.
Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр зам үндэсний үйлдвэрлэгчдийн оролцоотойгоор ашиглалтад орсон билээ. Засгийн газрын "Шинэ сэргэлт"-ийн бодлогын хүрээнд хэрэгжсэн Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9км төмөр замын бүтээн байгуулалт үндэсний үйлдвэрлэгчид хамтдаа цогцлоосон,монголчуудын хамгийн богино хугацаанд барьж байгуулсан жишиг төсөл болсон юм.
Монцемент үйлдвэр зөвхөн энэ замын ажил дээр төдийгүй дэлхий даяар цар тахал дэгдэж, хил гаалийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон сүүлийн жилүүдэд Үндэсний үйлдвэр, стратегийн бүтээгдэхүүнээ эх орондоо үйлдвэрлэх нь ийнхүү бүтээн байгуулалт сүндэрлэн босоход өндөр ач холбогдолтой болохыг харуулж байна.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээг 20 сая тонноор нэмэгдүүлж, Монгол-Хятадын хилийн төмөр замын хоёр дахь шинэ гарцтай болж буйгаараа онцлог төдийгүй үүнийг дагаж шинэ ажлын байр, суурьшлын бүс бий болгох юм.
Мэдээллийн эх сурвалж: http://itoim.mn/article/xOujW/35772