МАНЖУУР ХОТОД МОНГОЛ УЛСЫН КОНСУЛЫН ГАЗАР НЭЭГДЖЭЭ
БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын Консулын газар арваннэгдүгээр сарын 29-ний өдөр нээгджээ.
Манжуур хотод суугаа Консул Я.Ганбаатар Ковид-19 цар тахлын амаргүй цаг үед Консулын газрын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж, дэмжлэг, туслалцаа үзүүлсэн БНХАУ-ын холбогдох төрийн байгууллагуудад талархал илэрхийлэв.
Тус Консулын газрын хариуцсан тойрогт ӨМӨЗО-ы Хөлөнбуйр, Хянган аймаг, Манжуур хот болон Монгол Улс, БНХАУ-ын хилийн Хавирга-Архашаат, Өвдөг-Баянхошуу, Сүмбэр-Аршаан боомтууд багтаж байна.
Мэдээллийн эх сурвалж: https://ikon.mn/n/2qgp