images

ХЯТАД ТАЛ ГАЗ 469 МАШИН ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ ГЭЖЭЭ

Мэдээ, мэдээлэл

2023-01-04

206

ГХЯ-нд Монгол Улс, БНХАУ-ын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс сэргээхээр яригдаж буй.

Тэгвэл Замын-Үүд, Эрээн боомтоор зорчигч болон тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхэд зарим шаардлагуудыг ХЯТАД талаас тавьж байгаа аж. Тухайлбал, эхний үед өдөрт 300 зорчигчдыг хилээр нэвтрүүлнэ. Ингэхдээ 20-оос доош суудалтай тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх юм. Харин Хятад тал ГАЗ 469 машин хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Учир нь УАЗ 469 машин нь өнгө үзэмж, аюулгүй байдал талаасаа БНХАУ-ын стандартыг хангахгүй гэж үзжээ.

Мэдээллийн эх сурвалж: http://www.shuud.mn/a/546166


тагууд: мэдээ