images

Б.БОЛД: БНХАУ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БОЛОН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗОРИЛГООР ЗОРЧИХ ГАДААДЫН ИРГЭДИЙГ НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ ГЭСЭН

Мэдээ, мэдээлэл

2023-01-04

224

Гадаад Харилцааны Яамны Консулын газрын захирал Б.Болд хятадад зорчих визийн нөхцөл болон агаарын боомтын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "БНХАУ руу агаарын хил нээгдээд хагас жил шахам болж байна. Одоогоор МИАТ ТӨХК болон болон "Air China" компани долоо хоногт 4-5 удаагийн нислэг үйлдэж байгаа.

Хятадын талаас өгсөн албан ёсны мэдээллээр ажил үйлдвэрлэл, бизнес, гадаадад суралцах, гэр бүл, төрөл садандаа зочлох зорилгоор зорчих бол манай улсын иргэд 30 хоног визгүй нэвтэрнэ. Ингэж зорчихдоо буцах билетээ заавал авсан байх шаардлагатай.

Тус улс дотоодын коронавирусийн халдварын нөхцөл байдлаас шалтгаалаад аялал жуулчлал, эмчилгээний зорилгоор зорчих гадаадын иргэдийг нэвтрүүлэх боломжгүй гэсэн. Үүнд монгол иргэд орж байгаа.

Коронавирусийн халдварын нөхцөл байдал хэвийн болсны дараа дээрх зорилгоор зорчих манай улсын иргэдийг хүлээж авна гэдгээ Хятадын талаас мэдэгдээд байгаа" гэв.

Оюутнууд өнгөрсөн долдугаар сард БНХАУ-д очсон бөгөөд танхимаар сурч байгааг тэрбээр хэллээ.

https://www.facebook.com/iKonNews/videos/6107552862608256

Мэдээллийн эх сурвалж: https://ikon.mn/n/2rfl


тагууд: мэдээ