Р.АЛТАНГЭРЭЛ: ХИЛ НЭЭХ ӨДӨР ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН БООМТООР 300 ЗОРЧИГЧИЙГ АВТОБУСААР НЭВТРҮҮЛНЭ
Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 8-ны өдрөөс сэргээж буйтай холбогдуулан ГХЯ-наас хэвлэлийн хурал зохион байгуулна. ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Р.Алтангэрэл "БНХАУ олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөний нээж байгаатай холбогдуулан манай улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгье. Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2023 оны нэгдүгээр сарын 8-ны 08:00 цагт нээнэ.Монгол Улсаас БНХАУ-д зорчих иргэд зорчихоосоо 48 цагийн өмнө PCR шинжилгээ өгнө.
Коронавирусийн халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл Хятадын хилээр нэвтрүүлэхгүй.Эхний ээлжид 300 зорчигчийг автобусаар хилээр нэвтрүүлнэ. Энэ тоог цаашид 500-д хүргэнэ. Эрээн хотод гаднын иргэдийг хүлээн авах бэлтгэл бүрэн хангагдаж 22 зочид буудлын нэрийг ирүүлсэн.
Тээврийн хэрэгслийн жолооч болон тээврийн хэрэгслийн мэдээллийг гаалийн байгууллагад урьдчилан бүртгүүлнэ.
"УАЗ-469" маркийн машиныг хил хооронд ашиглахгүйг Хятадын талаас мэдэгдсэн" гэв.БНХАУ-аас Монгол Улсад ирж буй иргэд эрүүл мэндийн асуумж бөглөнө. Хятадын иргэдэд зориулан гаргасан тусгай журам байхгүйг тэрбээр хэллээ.Түүнчлэн БНХАУ-д зорчоод буцаж ирж буй монгол иргэд мөн адил асуумж бөглөнө.
БНХАУ-д арванхоёрдугаар сарын эхээр коронавирусийн халдварын тархалт томоохон хотуудад давлагаа яваад дууссан. Одоо хөдөө орон нутагт халдварын тархалт нэмэгдэж эхэлжээ.
Мэдээллийн эх сурвалж: https://medee.mn/p/175517