images

БНХАУ-ЫН ХИЛ НЭЭГДСЭН ЭХНИЙ ӨДӨР МАНАЙ УЛСААС 370 ЗОРЧИГЧ ГАРЧЭЭ

Мэдээ, мэдээлэл

2023-01-09

3

Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн өнгөрсөн Ням гарагт /2023.01.08/ нээгдэж, хоёр улсын хооронд иргэд зорчиж эхлээд байна.

Хил нээгдсэн эхний өдөр манай улсаас хичнээн иргэн БНХАУ руу гарсан болон тус улсын хичнээн иргэн ирсэн талаар холбогдох байгууллагаас тодрууллаа.

Хил хамгаалах ерөнхий газрын эх сурвалжийн мэдээлснээр 2023 оны нэгдүгээр сарын 8-нд Замын-Үүд – Эрээн боомтоор манай улсаас 222 Монгол, 148 Хятад иргэн нийт 370 зорчигч гарчээ. Харин БНХАУ-ын талаас 58 Монгол, 85 Хятад гээд нийт 143 зорчигч Монгол Улсад иржээ. Ингэснээр хил нээгдсэн эхний өдөр хоёр улсын хооронд 513 хүн зорчсон байна.

Мэдээллийн эх сурвалж: https://www.arslan.mn/social/news/643979.shtml


тагууд: мэдээ