images

ХАВИРГА БООМТЫГ ЭНЭ САРЫН 19-НД НЭЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

Мэдээ, мэдээлэл

2023-01-17

9

Манай улсын урд хөрштэй хиллэдэг авто замын Баянхошуу, Бичигт, Замын-Үүд, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Булган боомтоор тээвэрлэлт хийж байна. Замын-Үүд боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 8-наас нээсэн бөгөөд Гашуунсухайт, Булган боомтоор ачаа, зорчигч тээврийн хөдөлгөөн хэвийн горимд шилжлээ. Түүнчлэн, Сүмбэр, Даян боомтыг одоогоор нээгээгүй байгаа бөгөөд Хавирга боомтыг 1 дүгээр сарын 19-нөөс нээх төлөвтэйг ЗТХЯ мэдээлэв.

Чойбалсан сумын нутагт БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошуутай хиллэдэ боомт бөгөөд улсын хилээс 0.8 км, Чойбалсан хотоос 135 км, УБ хотоос 785 км зайд оршдог. 1992 оны 7-р сарын 1-нд нээгдсэн улирлын чанартай боомт болж өргөжсөн.

БНХАУ-ын талаас Ар Хашаатын боомт гэдэг бөгөөд эдүгээ хоёр улсыг дамнан зарим өдөрт 500 – 700 хүн зорчдог хөл хөдөлгөөнтэй боомт болоод байна.

Сүүлийн жилүүдэд Манжуур хотыг зорих Монгол жуулчид эрс өссөнөөр тус боомтын ачаалал ихэссэн юм.

ОХУ-тай хиллэдэг хилийн боомтууд 2 талын тохирсон цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж, Алтанбулаг, Цагааннуур боомтоор зорчигчийн байнгын тээврийн үйлчилгээ үргэлжилж байна.

Мэдээллийн эх сурвалж: https://said.mn/content/10/126096


тагууд: мэдээ